Ураг-Хүчилтөрөгч

Шинжлэх ухаан технологийн дэвшингүй хөгжиж буй эрин цаг үе бидэнд хүчилтөрөгчийн шинэ коктейлийг санал болгож байна.
Бид Монголд анх удаа Oросын технологийг ашиглан ахуйн хэрэгцээний буюу гэрийн нөхцөлд хүчилтөрөгчийн коктейль бэлтгэн хэрэглэхэд зориулсан хүчилтөрөгчийг  савлан гаргаж байна. Энэхүү хүчилтөрөгчөө эхийн хэвлийд бойжиж буй бяцхан хүүхэдтэй адилтгаж УРАГ хэмээн нэрлэсэн юм.

Ураг хүчилтөрөгч нь Ø65мм*240mm хэмжээтэй бөгөөд орчны температураас хамаарч 1±0,1mpa даралттай 99,8%-ийн цэвэршилттэй MNS 1625:72 стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн юм.
Бид та бүхэнд гэр орон, тохь тухтай гал тогоондоо өөрийн гараар хүчилтөрөгчийн коктейлийг бэлтгэн хэрэглэж эрүүл мэнддээ томоохон хувь нэмэр оруулах сайхан боломжийг нээн өгч байгаадаа туйлын баяртай байна.